өчигдөр 557 сая төгрөгийн түүхий эд арилжав

Хөдөө аж ахуйн бирж мягмар гарагт хонины 2602 богц завод ноосыг 557 сая төгрөгөөр арилжсан байна.
Тухайлбал: 1525 богц ямааны цайвар завод ноос кг-ыг нь 21 мянга 700 төгрөгөөр, мөн 1077 богц ямааны бараан завод ноос кг-ыг нь 21 мянган төгрөгөөр тус тус арилжжээ.
Үүнээс гадна биржийн итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг хангасан Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Хөх чулуутын цуурай” хоршоонд итгэмжлэл олгосныг Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ. Тус хоршоо нь малын гаралтай түүхий эд, махны нийт 100 м2 талбай бүхий стандарт агуулахыг энэ онд ашиглалтад оруулжээ.
эх сурвалж.gogo.mn
Нийтэлсэн өдөр: 2021-04-07