БНХАУ-ЫН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС I САРД ЖИЛИЙН ДҮНГЭЭР 0.3 ХУВИАР БУУРАВ
БНХАУ-д хэрэглээний үнийн индекс нэгдүгээр сард жилийн дүнгээр 0.3 хувиар буурсан байна.
Ялангуяа тээвэр, харилцаа холбооны салбарын үйлчилгээний үнэ жилийн хугацаанд 4.6 хувиар буурсан нь үүнд голлон нөлөөлжээ. Мөн үйлчилгээ, хүнсний бус бараа, бүтээгдэхүүний үнэ буурсан нь үүнд жин дарсан байна.
Харин энэ хугацаанд үйлдвэрлэлийн үнийн индекс 0.3 хувиар өсжээ. Цар тахлын улмаас бараа, бүтээгдэхүүний эрэлт буурч, сүүлийн нэг жилд үйлдвэрлэлийн үнэ буураад байсан аж. Харин өнгөрсөн сард анх удаа өссөн байна.
эх сурвалж;bloombergtvmongolia.com
Нийтэлсэн өдөр: 2021-02-10