“NINTENDO”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АШИГ IV УЛИРАЛД 229.7 ТЭРБУМ ИЕН ХҮРЭВ

2008 оноос хойших хамгийн сайн үзүүлэлттэй улирлыг үдсэний дараа “Nintendo” компани бүтэн жилийн орлогын төлөвөө нэмэгдүүллээ.
Үйл ажиллагааны ашиг нь IV улиралд 229.7 тэрбум иен буюу 2.2 тэрбум ам.доллар хүрч, шинжээчдийн таамгаас давсан байна. Тус компани “Switch” консулын бүтэн жилийн борлуулалтын төлөвийг 24 саяас 26.5 сая нэгж болгон нэмэгдүүлжээ.
Мөн цар тахлын үеэр их амжилт олсон “Animal Crossing: New Horizons” тоглоомоос шалтгаалан үйл ажиллагааны ашгийн хүлээлтээ 24 хувиар өсгөжээ.
Мягмар гарагт Токиогийн Хөрөнгийн биржид тус компанийн хувьцааны ханш 2.2 хувиар өссөн байна.
эх сурвалж;bloombergtvmongolia.com
Нийтэлсэн өдөр: 2021-02-02