2-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 140,802,984 төгрөгийн үнийн дүн бүхий 239,914 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол Савхи" ХК (UYN+4.17%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN+3.70%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Адуун Чулуун" ХК (ADU-12.14%) болон "Монгол Базальт" ХК (MBW-3.71%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.96 хувиар буурч 21423.5 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,491,057,060,131.34 төгрөг боллоо.
. эх сурвалж;МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Нийтэлсэн өдөр: 2019-02-12